Цар Тахлын Үе Дэх Стресс ба Цочрол
Жуан Мойсес де ла Серна
Паул Валент
Орчуулсан Сод Эрхэмбаяр
Tektime - Редакц
2021
Цар Тахлын Үеийн Стресс ба Цочрол
Жуан Мойсес де ла Серна & Паул Валент нарын бүтээл
Орчуулсан Сод Эрхэмбаяр
Нэгдүгээр хэвлэл: 2021 оны Нэгдүгээр сар
© Juan Moisés de la Serna, 2021
© Tektime Editions, 2021
Бүх эрх хамгаалагдсан
Tektime редакциар түгээгдэнэ
https://www.traduzionelibri.it
Зохиогчид урьдчилан мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авалгүйгээр энэхүү номыг бүрнээр нь буюу хэсэгчилэн хувилах, компьютерийн системд нэгтгэх, ямарваа нэг арга хэлбэрээр дамжуулах буюу электрон хэлбэрээр, механик аргаар, бичлэг хийх болон бусад арга хэлбэрээр дамжуулахыг хориглоно. Дээр дурдсан эрхийн зөрчвөл оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг болж болох болно (Эрүүгийн Хуулийн 270-р зүйл).
Хэрэв та тус бүтээлээс хуулбарлах болон сканнердах шаардлагатай бол CEDRO (Испани улсын Репрографийн Эрхийн Төв) төвтэй холбогдоно уу. Та CEDRO төвтэй www.conlicencia.com - вэб хуудсаар эсвэл 91-702-19-70 /93 272 04 47 утсаар холбогдож болно.
Зохиогчдын Танилцуулга:
Паул Валент
Зохиогч Паул Валент нь Словак улсын Братислав хотод 1938 онд төрсөн. Тэр гэрийнхэнтэйгээ хамт Унгарт болсон Холокостоос амьд гарч чаджээ. 1949 онд Австрали улсад гэр бүлийн хамт цагаачилсан.
Валент 1962 онд анагаахын сургуулиа дүүргэн улмаар 1967 онд Англи улсад сэтгэл судлалын сургууль төгсжээ. 1970 оноос Валент Австралид буцаж ирээд томоохон эмнэлгүүдийн түргэн тусламжийн хэлтэс болон хувийн салбарт ажиллаж байв.
Тэрээр сэтгэлзүйн анагаах ухаан, стресс, цочролын талаар онцгой сонирхон судалсан ажээ. Тэр Австрали Азийн Стресс Цочролын Нийгэмлэгийг үүсгэн байгуулан хожим ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан бөгөөд Мельбурн дахь Холокостоос Амьд Үлдсэн Хүүхдүүд бүлгийг үүсгэн байгуулж ерөнхийлөгчийн албыг хашиж байв.
Валент сэтгэл зүйн эмчилгээ цочролын талаар олон тооны ном, товхимол, номын бүлгүүдийг бичсэн байдаг (www.paulvalent.com). Түүний хамгийн сүүлийн бүтээл нь тус номын өмнөтгөл болсон Цар Тахлын Үеийн Сэтгэцийн Эрүүл Мэнд бүтээл юм.
Жуан Мойсес де ла Серна
Жуан Мойсес де ла Серна бол Сэтгэл Судлалын Ухааны Доктор, Мэдрэл Судлал болон Биологи Зан Үйл Судлалын Ухааны Магистр юм. Онлайн сургалтын Нэмэлт Нэмэлт Факультет.
Одоогоор, түүний судалгаа COVID-19-т нөлөөлж болзошгүй хүчин зүйлүүд ба SARS-CoV-2 туссаны дараах Богино болон Урт Хугацааны Сэтгэлзүйн болон Мэдрэлийн хүндрэлд учруулах хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулж байна.
Researchgate.net сайтын үзүүлэлтээр тэр 2020 онд Испанийн хамгийн их уншигдсан бүтээлийн зохиогч болжээ.
Испанийн Шинжлэх Ухааны талаар бичдэг хамгийн алдартай зохиогч, de la Serna нь Сэтгэл Судлал болон Мэдрэл Судлалын талаар AD; PD; ASD; ADHD; EQ; MSD; HiQ зэрэг сэдвүүдийг оролцуулаад гуч гаруй ном хэвлүүлсэн. 2020 онд тэрээр Цар Тахлын үеийн Сэтгэлзүйн Байдал, Цар Тахлын Үед Эрүүл Мэндийн Ажилтны Сэтгэл Зүйн Төлөв бүтээлүүдийг бичсэн.
2020 онд тэр Цар Тахлын үеийн Сэтгэл Зүйн Байдал болон Цар Тахлын Үед Эрүүл Мэндийн Ажилтны Сэтгэл Зүйн Хэтийн Төлөв номуудыг бичжээ.
Өмнөх үг
Хүмүүс COVID-19 цар тахлыг урьд өмнө нь гарч байгаагүй өвчин гэж ярьдаг. Гэсэн хэдий ч ерөнхийд нь харвал бусад цар тахлын өвчин, стресс, цочрол гэмтэлтэй төстэй шинж чанартай байна. Үнэндээ стресс, цочрол гэмтлийн нөхцөл байдал нь бусад зүйлсийг нь тодорхой болгодог.
Бид стресс, цочрол гэмтлийг судалдаг шинжлэх ухааны оргилд хүрээд байгаа. Энэхүү номонд өнөөгийн цар тахлын өвчин тухайн шинжлэх ухаанд хэрхэн нөлөө үзүүлж, хувь нэмрээ оруулж байгааг харуулах болно. Өөрөөр хэлбэл, энэхүү цар тахлын үед хүн бүр, нийгмийн бүлэг бүр өөрсдийн зовлон зүдгүүрийг өөр өөр өвөрмөц юм шиг санадаг боловч үнэн хэрэгтээ тэд бидний нэгдсэн мэдлэгийн санд байгаа бусад зовлон зүдгүүртэй адилхан юм.
Уг номонд дэлхийн хоёр өөр газраас ирсэн хоёр эрдэмтэн, цочрол, стрессийн талаархи мэдлэгээ нэгтгэн ашиглаж, одоо хийж буй ажиглалтаараа тус цар тахлыг ойлгохоор уулзжээ.
Бүх стресс цочролын нөхцөл байдал адил тул цар тахлын сургамж нь стресс, цочролын бусад нөхцөл байдалд ашиг тусаа өгөх болно. Тиймээс энэхүү номын агуулга нь цочрол гэмтлийн бүх нөхцөл байдалд хамаатай юм.
Тус ном доор дурдсан бүлгүүдээс бүрдэнэ. 1-р Бүлэгт өмнөх гэмтлийн нөхцөл байдлыг авч үзсэн бол 2-р Бүлэгт үүнийг цар тахалтай харьцуулсан болно. 3-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн нэр томъёог танилцуулж, цар тахлын үед хэрэглэнэ. 4-6 Бүлгүүдэд стресс, цочрол гэмтлийн үйл явц, үр дагаврыг үүрнээс нь олон улсын түвшинд хүртэл судалж үздэг. 7-р Бүлэгт үхэл ба тэсвэрийн хоорондын диалектикийг судалж үзсэн бол 8-р Бүлэгт өмнөх бүлгүүдийг нэгтгэн дүгнэсэн. Эцсийн 9-р Бүлэгт стресс, цочрол гэмтлийн ойлголтыг COVID-19-ийн үр дагаврыг эмчлэх, эдгээхэд зориулагдсан.
Гарчиг
Бүлэг I. Стресс цочролын янз бүрийн нөхцөл байдлууд -гамшиг, дайн, Холокост гэх мэт.
Бүлэг II. Өнөөгийн Дэлхийн Эрүүл Мэндийн Хямрал бол: тус цар тахлын дэлхийн стресс цочролын байдал мөн үү?
Бүлэг III. Стресс, Цочролын хэл; Цар тахлын үед хэрэглэх нь
Бүлэг IV. Цар тахлын Үр дагаварыг Мэдэрч Эхлэх
Бүлэг V. Цар тахлын Үр дагаварыг Мэдрэх Үйл Явц.
Бүлэг VI. : Цар тахлын Эсээс Олон Улсын Улс Төр хүртэл
Бүлэг VII. Нас баралт ба Илаарших Чадвар.
Бүлэг VIII. Цар Тахлын Стресс Цочролын талаархи Ерөнхий Ойлголт. Дүгнэлт.
Бүлэг IX. COVID-19 ийн Үр дагаварыг Эмчлэх, Эдгээх
Бүлэг I. Стресс цочролын янз бүрийн нөхцөл байдлууд гамшиг, дайн, Холокост гэх мэт.
Паул Валент
COVID-19 цар тахал 2020 оны эхээр гарч эхэлсэн. Эхэндээ бид үүнийг бусад ханиад томуунаас илүү муу зүйлгүй өөр нэгэн титэм вирус гэж бодож байсан болохоор найдаж орхисон. Биднийг нөмрөн авах хүртэл бид ойшоогоогүй бөгөөд, дараа нь бид халдвар, нас баралтаа тоолж байв.
Бид цар тахлын талаар мэддэггүй байв. Хүмүүс энэ талаар юу гэж бодож байсан бэ? Цар тахал гамшигтай адил гэж үү? Эсвэл зарим нь үрэгдэж, зарим нь амьд үлдэн өнчрөх бусад өвчинтэй адилхан уу? Үл үзэгдэх аюулын даамжрилт уу? Эсвэл бүр Библид гардаг дахин давтагдах гал түймэр, цус урсгалт, шуурга шиг шуналт ертөнцийг шийтгэх цар тахал уу?
Энэхүү танил бус аюулыг бид өөрсдийн мэдэж байсан зүйлсийн дагуу төсөөлөхийг оролдох нь зүй ёсны хэрэг. Мөн шинжлэх ухааны мэдээллийн дутмаг байдлыг өөр ид шидийн бодлоор дүүргэхээс өө аргагүй байлаа.
Тус бүлэгт бид амьдралд заналхийлж буй өргөн тархсан бусад нөхцөл байдлыг авч үзэн, тэдгээрийн онцлог шинж чанарууд өнөөгийн хямралыг хэрхэн тайлбарлахыг харах болно.
Зам тээврийн ослын нас баралт
Жил бүр АНУ-д 40,000 орчин хүн, дэлхийн хэмжээнд 1.25 сая хүн зам тээврийн ослоор нас барж байна. Түүнчилэн, дэхийн хэмжээнд 50,000,000 орчим хүн хүндээр бэртэж гэмтэж байна. Ийм учир замын ослын нас баралт бол бага түвшний ужиг цар тахал юм.
Зам тээврийн ослын нас баралт нь гамшгийн сэтгэл зүйн хүндрэлээс зайлсхийх, намжаах хамгийн тод жишээ юм. Түүхээс харахад, ослоос амьд үлдсэн хүмүүсийн гомдлыг нөхөн олговорын невроз гэж буруутгадаг боловч ослоос шалтгаалсан сэтгэл зүйн хүчин зүйлийг бүхэлд нь хэрэгсдэггүй байв.
Чухамдаа, хохирогч (амьд үлдэгсэд) болон гэмт хэрэгтнүүдийг нарийвчилан судалж үзэхэд бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн олон янзын гажиг илэрдэг (Валент, 2007).
Байгалийн Гамшиг
Гал түймэр, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ихэвчлэн богино хугацаанд хэсэг газрыг хамран бөгөөд хүн амын бусад хэсэгт аюул учруулдаггүй. Хохирогчдод гадны тусламж түргэн шуурхай ирдэг.
Гамшиг бол шинжлэх ухааны үүднээс хамгийн их судлагдаад байгаа олон нийтийн цочрол гэмтлийн нөхцөл байсан нь маргаангүй. Тэд цочрол гэмтлийн үйл явдлууд өөр өөр үе шаттай болохыг тогтоожээ, үе шатууд: нөлөөллийн-өмнөх, нөлөөлөл, нөлөөллийн-дараа, сэргээх, сэргээн босголт. Гамшгийн хариу арга хэмжээ үр хүүхэд, тусламж үзүүлэгч гэх мэт хоёрдогч хохирогч дыг хамардаг болох нь тэмдэглэгдсэн бөгөөд үе дамжин үргэлжилж ч болно.
Ерөнхийдөө, бүх төрлийн өвчний өвчллөл, нас баралт нь тодорхой стресс цочролын хүндрэл, үргэлжлэх хугацаатай холбоотойгоор нэмэгддэг. Бие бялдар, сэтгэл зүйн болон нийгмийн байдлаас хамаарч нийгмийн бүлгийн туршлага, амьд үлдсэн хүмүүс, хоёрдогч хохирогчдын хувь онцлогоос хамаарна.
Дээх нь үеийн судлаачид (PTSD) гамшгийн хүндрэлийг өргөн хүрээнд сэргээн судлаж олон шинж тэмдгүүдийг тогтоосон авч төөрөгдөл, хайхрамжгүй байдал, гунихрал, сэтгэл гутрал, амьд үлдэгсдийн буруу, ичгүүр, итгэлгүй байдал, солиорол, болон ойлголтын асуудал ч тогтоогджээ .
(1984, 1998) оны Австралийн Аш Лхагва гарагийн түймрийн дараа Валент эдгээр янз бүрийн хариу үйлдлүүдийг зөн совингоос эхлээд оюуны хэмжээсийн хүрээнд, орон цагт хүн төрөлхтөнийг хамарсан зөн совингоор амьд үлдэх биологи, сэтгэл зүйн илрэлүүдээр ангилсан. Жишээ нь, нэг хүн галын дөлөнд тэнгэрийн элч гарч ирээд, далавчаараа түүний бүрхэж байна гэж итгэв. Нэг хүү ууртай ээжийгээ шулам гэдэгт итгэж, тэр түүний бузар мууг арилгахын тулд шидэт эм уув.